ТАНИЛЦ: Энэ өвлийн цаг агаарын төлөв байдал

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасныг хүргэж байна. 

Арваннэгдүгээр сард: Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14–19°C, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2–8°C, бусад нутгаар 9–14°C хүйтэн байдаг.

Энэ сард ихэнх нутгаар дунджийн орчим, Их нуруудын хотгор, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтий нуруу, Дорнод Монголын талын хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5°C–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сард: Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Увс, Баянхонгорын хойд хэсгээр 22–30°C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 8–14°C, бусад нутгаар 16–21°C хүйтэн байдаг. 12 дугаар сарын агаарын дундаж температур Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Орхон Сэлэнгийн сав газар, Хэнтий нуруу болон Дорнод Монголын талын ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр сард: Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр 26–32°C, Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн ихэнх нутаг, Баян-Өлгийн хойд, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 12–18°C, бусад нутгаар 19–24°C хүйтэн байдаг. 1 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)