ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах төвүүдийн БАЙРШИЛ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах төвүүдийн байршлуудыг хүргэж байна.

ЭЕШ-ыг энэ сарын 2-5-нд зохион байгуулна. Тодруулбал, долоодугаар сарын 2-ны өдөр 10:00 цагаас эхлэн Монголын түүх, англи хэл, долдугаар сарын 3-ны өдөр хими, газарзүй, нийгмийн ухаан, долдугаар сарын 4-ний өдөр биологи, математик, долдугаар сарын 5-ны өдөр физик, орос хэл, монгол хэлний шалгалт тус тус явагдана.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Бүртгэлийн хуудас / Энэ онд ЕБС төгсч буй шалгуулагч бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна./;

2. Суудлын хуваарь / шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий хуудас/;

3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. Мөн цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд ТҮЦ машинаас лавлагаа авах/;


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)