ТАНИЛЦ: Улаанбаатарт энэ сард хийгдэх зам засварын ажлууд


Өнөөдөр Нийслэлийн замын хөдөлгөөн инженерчлэлийн газраас Улаанбаатар хотод хийгдэх автозамын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Замын хөдөлгөөний олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг энэ сард хийгдэх зам засварын ажлын хөдөлгөөн зохион байгуулалтын зураглалыг танилцууллаа.

Тухайлбал, дараах байршлуудад зам засварын ажлууд хийгдэнэ.

1. Долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ны хооронд Баянзүрх дүүргийн 27-р хороо болон 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь Эхийн  гудамжны 2,2 км авто замын ажил

2. Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0,6 км авто замын ажил

3. Энэ сарын 08-09-ны шилжих шөнө Эх нялхсын хойд уулзварын зам засварын ажил

4. Мөн энэ сарын 08-09-ны хооронд Баянхошууны Жанцангийн уулзварын зам засварын ажил

5. Наймдугаар сарын 08-23-ны хооронд Баянгол дүүргийн 15-р хороо Хасбаатрын гудамжны зам засварын ажил

    Түүнчлэн Чингис хааны музейн барилгын ажлын хүрээнд Чингис хааны музейн зүүн уулзвараас МУИС-ийн зүүн уулзвар хүртэлх чиглэлийн хэсэг хаагдана.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (1)