ТАНИЛЦ: Олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт

Нийслэлийн Прокурорын газар энэ оны гуравдугаар улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 570 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

 2020 оны зөвхөн гуравдугаар улиралд нийслэлийн Прокурорын газраас 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Үүнээс олны анхаарал татсан зарим эрүүгийн хэргүүдийн  шийдвэрүүдтэй танилцана уу ?

 Олны анхаарал татсан зарим хэргийг дурдвал:

-Цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдэх, зохион байгуулалттай гэмт бүлэглэл зохион байгуулж мөнгө угаасан Хятад улсын иргэн Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. 

-Мөн цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан үйлдэлтэй зургаан хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 

- ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулах замаар иргэн, аж ахуйн нэгжээс хахууль авсан үйлдэлтэй 26 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

-Ховд аймгийн Цэцэг суманд хууль бусаар ашигт малтмал олборлосон, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, хахууль авсан, өгсөн, мөнгө угаасан үйлдэлтэй н.Баатархүү нарын 30 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

    Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэрэг:

    -УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох хэргүүдийг анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн. 

    -УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажилласан байсан С.Баяр, С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн. 

    -"Жи тайм" гэх хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэж, 13,386 хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулах шийдвэр гарсан. 

    -Өнөөдрийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.


      Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

      Сэтгэгдэл бичих (0)