ТАНИЛЦ: Нийслэлд энэ жил найман байршилд дугуйн зам барихаар төлөвлөжээ

Нийслэл хотод энэ онд хийгдэх авто зам, бүтээн байгуулалтын онцлох төслүүдийн нэгд дугуйн зам барих ажил багтжээ.

Сүүлийн үед иргэд дугуй унахыг эрмэлзэх болсны зэрэгцээ электрон дугуйны хэрэглээ ихсэж байгаа тул тэднийг ая тухтай, аюулгүй зорчуулах үүднээс хатуу хучилттай, стандартад нийцсэн дугуйн замыг барихаар болжээ.

Нийслэлийн иргэдийн 39.3 хувь нь автобус, нийтийн тээврийн хэрэгслээр,  6,5 хувь нь алхдаг, 2.6 хувь нь таксигаар, 2.4 хувь нь унадаг дугуй болон мотоцикль, мопидоор зорчиж байгаа бол хувийн автомашинаар 49.2 хувь нь зорчиж байна.

    Энэ тооцоонд үндэслэн замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дугуйн замыг түлхүү хөгжүүлэх нь зүйтэй хэмээн холбогдох албаныхан үзжээ. 

     

    Дугуйн замыг А, Б бүс буюу хотын төв хэсгээр хийх юм байна. 

    Дугуйн замын чиглэлүүд:

     

     

     

     

     

     

     

     

     

     

     


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)