ТАНИЛЦ: Маргааш, нөгөөдөр дараах замууд хаагдана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор: 

Маргааш буюу 02-ны өдөр 

  • Ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Харин Улаанбаатар хотын Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана.

Есдүгээр сарын 03-ны өдөр

  • Нийслэлийн Наадамчдын гудамж - Яармагийн гүүрнээс баруун тийш “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүртэл
  • Энхтайваны өргөн чөлөө - Төв шуудангийн урд талаас төв гудамжийг даган баруун тийш Авто тээврийг бүртгэх 22-ын товчоо хүртэл, зүүн тийш Баянзүрхийн авто тээврийг бүртгэх товчоо хүртэл
  • Чингисийн өргөн чөлөө - Төв шуудангийн урд талын дөрвөн замын уулзвараас Энхтайвны гүүрэн дээгүүр урагш Яармагийн гүүр хүртэл
  • Уулын зам, 
  • Амарын гудамж - Сүхбаатарын нэрэмжит талбайгаас зүүн тийш Улсын хэвлэлийн комбинатын урдуур Бага тойруу хүртэл
  • Залуучуудын гудамж - Токиогийн гудамжнаас зүүн тийш Сансарын тунелээр Их тойруу хүртэлх гудамж

Дээрх замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаана. 

Мөн цагдаагийнх байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно. Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)