ТАНИЛЦ: МАН-ын дэмжиж буй дөрвөн сайдын намтар

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Г.Мөнхбаяр:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Гомбосүрэнгийн Мөнхбаяр. 1964.12.11-нд төрсөн. 1984-1989 ОХУ-ын Свердловск хотбн Уралын Политехникийн Их сургууль, 1995-1997     Монгол Улсын Техникийн Их сургууль төгссөн.

Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол:

Дээд, магистр, Инженер, Монгол Улсын зөвлөх инженер

Ажилласан байдал:

1989-1990      НААҮЯ-ынтуршилт тохируулгын ангид техникч

1990-1991     ОСНАА-н 6 дугаар конторын инженер

1991-2004     Улаанбаатар хотын ерөнхий менежер

2007-2008    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

2008-2012     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайван:

-1965 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1989 онд Политехникийн дээд сургууль, 2000 онд Удирдлагын академи төгссөн. Дулааны инженер, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 2006 оноос Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч П.Сэргэлэн:

Морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ноён Сүлд ХХК-ийн ерөнхий захирал Пүрэвийн Сэргэлэн. 1971 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. УБИС, СЭЗДС, Сингапурын үндэсний их сургуулийг төгссөн.  Волейболын спортын мастер, Нийслэлийн алдарт уяач.

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А.Цогцэцэг:

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал хүний их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн А.Цогцэцэг.

1980-1986 он – Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний анги төгссөн 1997 онд Арьс гоо заслын эмчийн тэргүүлэх зэрэг, 1998 онд анагаах ухааны магистр, 2000-2002 онд удирдлагын академийн төрийн удирдлагын менежерээр баклавар, 2005-2009 онд ОХУ-д аспирантурт суралцан Москва хотын Арьс өнгөний эрдэм шинжилгээний төв институтд “Эффективность лечения хронических дерматозов на курорте Аварга тосон” сэдвээр анагаах ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 1978 онд ЭХЯ-ны хүндэт жуух, 1991 онд АХ-ын 70 жилийн ойн медаль, 1997 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 1999 онд МУЗН-ийн хүндэт донор, 2001 онд АХ-ын 80 жилийн ойн медаль, 2003 онд Эмийн үйлдвэрлэл, хангамжийн тэргүүний ажилтан, 2005 онд МУЗН-ийн Нигүүсэл медаль, 2006 онд Алтан гадас одон, 2008 онд МУЗН-ийн Энэрэл алтан медаль хүртсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)