ТАНИЛЦ: Их, дээд сургуулиудад элсэх эрх олгох хугацааны мэдээлэл

Энэ жилийн ЕБС-ийн төгсөгчдөд зориулан их, дээд сургуулиудад элсэх эрх олгох хугацааны мэдээллийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.01-08.21-н хүртэл ажлын цагаар бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г элсэлтийн системээс татан авна
  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь, хуулбарын хамт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувь, хуулбарын хамт
  • Цээж зураг хоёр хувь, файл хэлбэрээр /сүүлийн гурван сард авхуулсан байх /

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.10-08.30-н хүртэл бүртгэлийн нэгдсэн албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  • Суралцах гэрээг цахимаар бөглөн элсэлтийн вэб хуудаснаас хэвлэнэ.
  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь, хуулбарын хамт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувь, хуулбарын хамт
  • Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
  • ЕБС-ийн хувийн хэрэг эх хувь
  • Цээж зураг 3х4 хэмжээтэй хоёр хувь, файл хэлбэрээр /сүүлийн гурван сард авхуулсан байх /

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.10-2020.08.17-н хүртэл бүрэлдэхүүн сургууль дээр бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Бүрэн дунд  буюу түүнтэй адилтгах боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт эх хувь
  • Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
  • Суралцах эрхийн бичиг
  • ЕБС-ийн хувийн хэрэг эх хувь
  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь, хуулбарын хамт
  • Цээж зураг 3х4 хэмжээтэй хоёр хувь, файл хэлбэрээр /сүүлийн гурван сард авхуулсан байх/

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.17-2020.08.21-н хүртэл АШУҮИС-ийн төв байранд бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол тухайн баримт бичгийг наторатаар батлуулсан хуулбарын хамт/
  • ЕБС-ийн хувийн хэрэг эх хувь
  • Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
  • Сүүлийн зургаан сард авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь
  • Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн баримт

МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.24-08.28-ны хооронд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  • Суралцах эрхийн бичиг
  • Эрүүл мэндийн үзлэгт орж баталгаажуулсан хуудас
  • Сургалтын төлбөрийг тушаасан баримт

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020. 08.10-08.21 хүртэл ажлын цагаар бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь, хуулбарын хамт
  • Бүрэн дунд буюу түүнтэй адилхан боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  • Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
  • Цээж зураг 3х4 хэмжээтэй нэг хувь, файл хэлбэрээр /сүүлийн гурван сард авхуулсан байх/
  • СЭЗИС-ийн цахим тасалбараас “Суралцах гэрээ” татаж хэвлэж авчрах

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.21-ны дотор сургалтын албанд бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  • Гарын үсэг зурж баталгаажуулсан суралцагч, суралцуулагч гэрээ
  • Иргэний цахим үнэмлэх, эсвэл лавлагаа
  • Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Өөрийн тухай 500 үгтэй эсээ бичиж ирэх
  • 19 нас хүрсэн бол эрүүл мэндийн даатгалд хамрагдан шимтгэл төлсөн баримт /2020 оны 09 дүгээр сараас хойш хамрагдсан байх/

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.17-2020.08.21-н хүртэл сургуулийн сургалтын албанд бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь, хуулбарын хамт
  • Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • 2020.08.26-08.27-ны хооронд “суралцах гэрээ” байгуулна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)