ТАНИЛЦ: Дахин боловсруулах боломжтой барилгын хог хаягдал

Монгол Улсын хэмжээнд  жилд 2,2 сая тонн хоёрдогч түүхий эд гардгаас 3-5 хувийг дахин боловсруулж байна. Өнгөрсөн оны байдлаар хог хаягдал дахин боловсруулдаг 57 үйлдвэр, 100 гаруй бизнес эрхлэгч, ялган бэлтгэдэг 200 гаруй цэг, түүнд 2,000 гаруй ажилтан ажиллаж байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан дахин боловсруулах боломжтой барилгын хог хаягдлыг танилцуулж байна.

  1. Цаас, обой, төрөл бүрийн боодлын цаас, хаягдал цаас
  2. Бүх төрлийн бетон, төмөр бетон эдлэл
  3. Тоосго, чулуу, өнгөлгөөний хавтан, керамикийн хаягдал
  4.  Автозамын Асфальт бетон, битумын холимог, замын хайрга, шороо
  5. Хуванцар, төрөл бүрийн гялгар уут, баглаа боодол, бүх төрлийн шингэн материалын сав, сантехникийн шугам хоолой, цахилгааны тоноглол, кабель, хаалга, цонхны хүрээ
  6. Мод, модон эдлэлийн хаягдал
  7. Төрөл бүрийн материал, давуун материалын хаягдал
  8. Дуу, дулаан тусгаарлах материалууд, хөөсөнцрийн хаягдал
  9. Барилгын суурь ба талбайн тэгшилгээ, цэвэрлэгээнээс гарсан хөрс шороо
  10. Өвс, мод, чулуу
  11. Хаягдал арматур, бүх төрлийн төмөр эдлэл
  12. Бүх төрлийн цахилгаан, холбооны кабелийн утас
  13. Резин, уур, ус чигээс хамгаалах бүх төрлийн хучмал материалууд
  14. Бүх төрлийн сав, баглаа боодол


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)