Танзанид 29 эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой бөөг баривчилжээ


Танзанийн цагдаагийн газраас тус улсын хойд бүст 11 өдрийн турш явуулсан тусгай ажиллагааны үеэр янз бүрийн гэмт хэрэг үйлдсэн 504 сэжигтэн, тэр дундаа 29 эмэгтэйн үхэлд сэжиглэгдэж буй бөөг баривчилжээ. Энэ тухай орон нутгийн “Mhwananchi” сонин мэдээлснийг Rambler агентлаг уламжлав. Танзанийн цагдаагийн дарга Михайо Мскелагйин хэвлэлийн бага хурлын үеэр хэлснээр бол дээр дурдсан бөө нь Кимба, Мисунгви, Шинянга зэрэг олон мужуудад гэмт хэргээ үйлдэж байжээ. Сэжигтэн этгээд өөрийн үйлчлүүлэгчдэд хэрэв эмэгтэй хүнийг хүчирхийлэн албал баяжна гэж итгүүлдэг байв. Тэгээд дараа нь хохирогч эмэгтэй бэлэг эрхтнээр эд баялаг дууддаг бэлдмэл хийж өгдөг байжээ. Мөрдөн байцаалтын явцад тогтоосноор эл бөөгийн явуулгаар багадаа 29 эмэгтэй амь насаараа хохирчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)