Тангарагтаа үнэнч байж хариуцлагтайгаар үүргээ биелүүье

Налайх дүүргийн эмнэлэгийн сувилагч хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүүхдэд ажлын хариуцлага алдаж буруу тариа тарьснаас болоод нэг хүүхэд нь нас барсан хэрэг гарчээ.
Энэхүү сувилагч нь мэргэжлээрээ 1986 оноос эхлэн ажиллаж байгаа аж. Сувилагчийн хүүхдэд хийх ёстой байсан тариа нь Дексанетазон буюу харшил хордлого тайлах үйлчилгээтэй байтал Сугсанметон буюу булчин сулруулах тариаг андуурч тунг нь хэтрүүлэн тарьсан байна.
Энэхүү андуурч тарьсан тариа нь яаралтай тохиолдолд  булчин сулруулах гэж хэрэглэдэг бөгөөд бага насны хүүхдэд маш бага тунгаар тарих ёстой юм байна.  Одоогоор хариуцлага алдсан сувилагчийг ажлаас нь түр чөлөөлөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүний андуурч тарьсан тариа нь хоёулаа цэнхэр өнгөтэй юм байна.
Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт гарч байгаа энэхүү доголдолууд нь эмч сувилагч нарын ажилдаа хайхрамжгүй ханддаг, өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж буйн тод жишээ юм аа.
Иймэрхүү хариуцлагагүйн гайгаар дахин битгий хүний амь эрсдээсэй, буруу оношлогоо   эмчилгээгээр хүн эрүүл мэндээрээ битгий хохироосой хэмээн ард түмэн хүсч байна.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүс өөрсдийн энэхүү байдалдаа дүн шинжилгээ хийж нэгийг ойлгоосой билээ.

Хүний их эмчийн тангараг
"Эмч би,
    Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж,
    Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө
    Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа
    тангараглая,
    тангараглая,
    тангараглая."


Сувилагчийн тангараг
Сувилагч би:
Хүнлэг энэрэнгүй ,эелдэг зөөлөн ариун сэтгэлтэй байж
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж
Үйлчлэгчийнхээ зовиур шанлал эмгэгийг анагаахын төлөө
Эрдэм мэдлэг авъяас чадвараа дайчлан ажиллах
Өндөр чадвартай мэргэжилтэн байхаа
Эх орон ард түмнийхээ өмнө андгаалан тангаргалъя!!!

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)