Тамхины хор уршигийг таниуллаа

Нийслэлийн 375 жилийн хүрээнд нийслэлээс зохион байгуулж буй “хорт зуршлын эсрэг“ сургалт сурталчилгааг дэмжиж ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн суралцагчдын дунд “Тамхи хор уршиг” хэлэлцүүлэг зохион явууллаа. Суралцагчид дэвшүүлсэн асуудлыг зөв шийдвэрлэж, багаар хамтран ажиллахын ач тус, тамхины хор хөнөөл, тамхидалтын эсрэг арга хэмжээг хэрхэн зохион байгуулах тухай хэлэлцүүлэг хийсэн юм. Мөн “эссэ” бичлэгийн уралдаан зохион явуулсан юм. Үйл ажиллагаанд нийт 14 суралцагч хамрагдсан байна. Сүүлийн үед өсвөр насны сурагчид тамхинд орох, дам тамхидалтанд өртөх нь их байгаа тул үүнээс сэргийлэх нь уг сургалтын зорилго юм.

ХУД ЗДТГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)