Тамхинаас гэнэт татгалзах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлтэд Америкийн эрдэмтэд хүрчээ

Жон Хопкинсийн Их сургуулийн эрдэмтдийн үзсэнээр бол хүн хооллолтоо бага зэрэг өөрчилсөн тохиолдолд эрүүл мэнддээ сөрөг нөлөөгүйгээр хорт зуршлаасаа гарах боломжтой ажээ. Тамхичдын хамгийн асуудалтай эрхтэн нь уушиг байдаг.

Тиймээс тамхинаас гарсны дараа хоолны дэглэм барьснаар уушгинд ямар өөрчлөлт гарч байгааг дээрх эрдэмтэд судалжээ.

Ингэхдээ тэд 650 өвчтөний түүхийг судалсан бөгөөд 10 жилийн дараа тэдгээр хүмүүсийн уушигны үйл ажиллагааг шалгасан байна. Сонирхолтой үр дүн гарч, өдөрт хоёроос доошгүй улаан лооль эсвэл шинэ жимс жимсгэнээр гурваас илүү хооллосон тамхинаас татгалзагчдийн уушигны үйл ажиллагаа эдгээр хүнсийг хэрэглээгүй бусад экс тамхичдынхаас хавьгүй илүү сайжирсан байжээ.

Тэгэхээр улаан лооль болон жимс жимсгэнэ никотинтой тэмцэхэд асар их дэм өгдөг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)