Тамир голоос загас барих гэж яваад амиа алджээ

Архангай аймгийн Булган сум Тамир багийн “Сангийн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 5 км-т/ 6 хүн зугаалж явснаас тус аймгийн Эрдэнэбулган сумын Цогт-Уул багийн харьяат иргэн Г /60 настай, эрэгтэй/ урд Тамир голоос загас барих гэж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 2019 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 22.55 цагт хүлээн авсан аж. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, нийт 6 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр буюу 29-ний өдрийн 23.51 цагт “Сагийн толгой” гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)