Тамирчид “FIBA world skill challenge”-д өрсөлдөх нь

Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны (FIBA) “FIBA world skill challenge” тэмцээнд манай тамирчид хүч үзэх нь. Манай сагсан бөмбөгчид Ази тивээсээ нэгдүгээр байрт шалгарч, энэ сарын 18-23-нд болох тус тэмцээнд өрсөлдөх эрх авсан юм. Азийн шилдгийг шалгаруулах урьдчилсан хэсэгт 12 баг өрсөлдсөн бөгөөд манай тамирчид хэсэгтээ хоёрдугаарт, Ливаны баг онооны дүнгээр нэгдүгээр байрт бичигдэж байв. Тэгвэл Азийн хэсгийн тоглолтын эцсийн дүнгээр манай улсын баг тэргүүлж, “FIBA world skill challenge”-д тивээ төлөөлөн өрсөлдөх болсныг FIBA сайтаараа зарлажээ. Тус тэмцээнд дэлхийн шилдэг багууд өрсөлдөнө.

Бэлтгэсэн: Г.Бат 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)