Тамирчдад тэтгэлэг гардуулав

тамирчдад зориулан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж

Олон улсын олимпын хорооноос “Токио-2020” зуны олимпын их наадмыг угтан, олимпын хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэдэг тамирчдад зориулан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Олимпын наадамд оролцох эрх авах, медаль хүртэх боломжтой шилдэг тамирчид хөтөлбөрт хамрагдана. МҮОХ-оос спорт холбоодын албан хүсэлтийн дагуу эл хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг ОУОХ-нд илгээн, шалгаруулснаар 17 тамирчин хамрагдлаа. 

Өчигдөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, тэтгэлэг гардуулав. Тамирчид ОУОХ, МҮОХ, спорт холбоодтой гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртэнэ. Тамирчид сард 250, дасгалжуулагч 100, спорт холбооны үйл ажиллагаанд 26, эм аминдэмээр хангахад 38 ам.долларын дэмжлэг үзүүллээ.

Хөтөлбөрт хамрагдсан тамирчид
Жүдо Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү 
Буудлага
О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа
Бокс Б.Чинзориг, М.Намуун
Чөлөөт бөх
С.Цэрэнчимэд, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг
Таеквондо
П.Тэмүүжин
Хөнгөн атлетик
Д.Гантулга
Байт харваа
Ж.Гантөгс
Хүндийг өргөлт
М.Анхцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)