"Талх чихэр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их унав

2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 107 сая 435 мянга 052 төгрөгийн үнийн дүн бүхий 280 мянга 627 ширхэг хувьцаа арилжигдсанаас есөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол таван компанийн хувьцааны ханш тогтвортой байсан хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Үүнээс "Такь-Ко" ХК (TAH+14.86 хувь) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID+3.71 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх Чихэр" ХК (TCK-13.55 хувь) болон "Мик Холдинг" ХК (MIK-13.22 хувь) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 2.26 хувиар буурч 21393.61 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 549 тэрбум 516 сая 112 мянга 599 төгрөг боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)