Талийгаачийн ар гэрийнхэн Эрээнд очжээ

БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын 17-18-нд шилжих шөнө 02.00-03.00 цагийн орчимд монгол эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Эрээн дэх Монголын Консулын газраас өчигдөр 16.00 цагт шуурхай мэдээ ирүүлсэн байна.

Энэ талаар ГХЯны хэвлэлийн төлөөлөгч Ж.Батхишигээс тодруулахад, “Монгол Улсын иргэн 40 гаруй насны эмэгтэй хүн Эрээн хотын Дүнчин дүүргийн нутаг “Ан Тай” зочид буудлаас урагш байрлах шавар тагзанд нас барсан байна. Бусдын гарт амиа алдсан нь тодорхой болсон. Тэнд байнга амьдардаг байсан байх магадлалтай.

Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд явж байна гэсэн мэдээ ирүүлсэн” гэв. Талийгаачийн бичиг баримтыг олсон бөгөөд ар гэрийнхэн нь Эрээн хотод очжээ.

Тэд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байгаа аж. Талийгаач эмэгтэйн овог нэр тодорхой болсон ч одоогоор нууцалж байна.

Ч.БОЛОРТУЯА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)