Талибууд Карзайн уриалгыг дахин няцаажээ

     Талибан хөдөлгөөн энхийн зохицуулалтад хүрэх гэсэн Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн уриалгыг дахин няцаажээ. Талибын удирдах зөвлөлийн өмнөөс мэдэгдэл хийсэн Кари Мохаммед Юсуф энэ тухай мэдэгдсэн байна. Өнгөрсөн бямба гаригт төрийн тэргүүн зэвсгээ хураалгаж, улс орныхоо энх тайван, сайн сайхны төлөө хамтран ажиллахыг самуун дэгдээгчдэд хандаж уриалсан юм. “Карзай тоглоомын хүн. Тэр ард түмэн, засгийн газрыг төлөөлж чадахгүй” гэж Мохаммед Юсуф мэдэгджээ. Афганы удирдагч өмнө нь ч үймээн дэгдээгчдэд хандсан уриалга хэдэнтээ гаргаж, талибаны зэвсэгт дайчдын олонх зэвсгээ хураалгаж, засгийн газрын талд орсон тохиолдолд хариуд нь орон сууц, амьжиргааны эх сурвалж олгож, ажилтай болгоход чиглэсэн эвлэрлийн төлөвлөгөө хүртэл дэвшүүлж байв. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Лондонд Афганистаны асуудлаар болсон Олон улсын бага хуралд оролцогчид түүний энэхүү санаачилгыг дэмжиж, талибуудыг энхийн амьдралд эргэн оруулахын тулд Афганистаны засгийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амласан юм. Афганистанаас гадаадын түрэмгийлэгч цэргийг гаргасан тохиолдолд л эрх баригчидтай ямар нэг энхийн хэлэлцээ хийж болох юм хэмээн талибууд нэг бус удаа мэдэгдээд буй билээ. Талибаны удирдлагын төлөө- лөгчийн өгүүлж байгаа гаар бол тэд мөнгө, эд хэрэгсэл юм уу албан тушаалын төлөө бус, лалын шашин, гадаадын цэргийн оролцооны эсрэг тэмцэж байгаа учраас ямар ч сайхан материаллаг амлалт зэвсэгт дайчдыг талибан хөдөлгөөнөөс нь хөндийрүүлж чадахгүй ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)