ТАЛД ЭГШИГЛЭСЭН ЖААЗ ХӨГЖИМ

“Их талын жааз” гэхээр наадмын тухай толгойд хамгийн түрүүнд Монголын өргөн, уудам талд зассан тайз, жааз хөгжимчид, түм буман үзэгчдийн дүр зураг бууж байлаа. Харин өнгөрсөн баасан гаригт ХААН банкны театрт болсон “Их талын жааз” наадмын гала тоглолт төсөөллийг маань 180 градусаар эргүүлэв. Гэхдээ энэхүү “эргэлт” тийм ч муу байсангүй ээ. 19.00 цаг болоход театрын жижиг танхим үзэгчдээр дүүрлээ.

Энэ орой хүрэлцэн ирсэн үзэгчдийн бараг тэн хагас нь гадаадынхан байв. Монголын жааз хөгжмийн түүхэнд дөрөв дэх удаа тохиож буй уг наадамд Монгол, АНУ, ХБНГУ, Швейцарын Холбооны Улс, Норвегийн Вант Улсын хөгжимчид хүрэлцэн ирсэн юм.

Тоглолтын салхийг хагалж Америкийн хамтлаг болох “Ари Роланд” дөрвөл тайзан дээр гарч ирлээ. Америк хөгжимчид монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудыг жааз хэлбэрт оруулан тоглосон юм. “...Сайхан чинийхээ хайранд уяраад Дурлалын сэтгэл тэртээх алсад ...” хэмээн Т.Цамбалхүндэв агсны дуулснаар чихэнд хоногшсон “Мөнгөн шөнө” дууны аяар тэд тоглолтыг эхлүүллээ. 1970- аад оны хит дуу, урсах мэт гарах саксафоны аялгуу, морин хийлийн аргил дуугаралт, бөмбөрийн хэмнэлтэй сүлэлдэн өөр нэг шинэ бүтээл болон хувирав уу гэлтэй. Тэд Монголд хоёр дахь удаагаа айлчлан тоглож буй нь энэ бөгөөд “Танай оронд дахин ирсэндээ тун баяртай байна. Монголд хийсэн тоглолт маань халуун дулаан уур амьсгалтай, сайхан болдог” гэсэн юм. Тус хамтлагийн ахлагч Ари Роланд дэлхийн шилдэг морин хийлчдийн нэг.

“Морин хийлийг Роланд шиг тоглодог хүн тун цөөн. Тэр энэ хөгжмийг яаж тоглохоо мэддэг” хэмээн жааз хөгжмийн амьд домог гэгддэг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Барри Харрис түүний чадварыг үнэлсэн нь бий. “Их талын жааз” наадмын сэвшээ сал хинд үзэгчид зөөлн өөр илбүүлж, тог лолт дулаан уур амьсгал дунд үргэлжилж байв. Долгиотсон хүрэн үс, Латин Америк төрхтэй бүсгүй гитараа үүрэн тайзан дээр гарч ирсэн нь Швейцарийн дуучин Элиан Амхерд байсан юм. Тэрбээр НьюЙоркийн Жааз, орчин үеийн хөгжмийн сургуулийг дүүргэсэн бөгөөд дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог аж. “Монголын үндэсний хөгжмөөс жаазтай ойролцоо элементүүд сонсогддог. Түүнчлэн Монголын хөгжимчид их чадварлаг санагдсан шүү.

Түрүү жил танай оронд ирж тоглолтоо хийсэн. Монгол надад таалагдсан учраас дахин ирж тоглож байна” гэж Элиан ярилаа. Дуучин бүсгүй Америкийн жааз дөрвөлтэй хамтран тоглож, эрч хүч хийгээд намуун зөөлөн хосолсон дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялаасан юм. Тоглолтод гадаадын хамтлаг, дуучдаас гадна монгол хөгжимчид ч оролцсон. Хуучир хөгжимчин У.Одонтунгалаг, флэйт хөгжимчин Г.Энхчимэг, “Арга билэг” хамтлаг, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх нар “Их талын жааз”-д эх орноо төлөөлсөн юм. Хуучир эгшиглэн, нэгэн дууны эхлэл хэсгийг сонсмогцоо л үзэгчид баярласан сэтгэлээ илэрхийлсэн үү, тэсэлгүй алгаа ташицгаасан юм. Энэ бол жааз хөгжмийн гол урсгалын нэг Бразилиас гаралтай Босса Нова стилийн хамгийн алдартай дуу “Girl from Ipanema” байлаа.

Босса Новаг таашаагчдын сүлд дуу ч гэж хэлж болно. Халуун орны уур амьсгал, далайн эрэг, хурц гэрлээр төөнөх нар, сайхан бүсгүйчүүдийг санагдуулсан эл дууг хуучирч Одноо хөгжимдөж, Элиан Амхерд португал хэлээр дуулсан юм. Хэрвээ би португал хэл мэддэг байсан бол дагаж дуулахад бэлэн байлаа. Тэнд байсан ихэнх хүн ч надтай адил бодолтой байсан биз ээ.

Удаагаар нь Жон Колтраны “In a sentimental mood”-ыг хуучир хөгжимчин У.Одонтунгалаг, флэйт чин Г.Энхчимэг, “Ари Роланд” хамтран тоглосон билээ. Сэтгэлийн нарийн утас, эмзэгхэн, зөөлөн мэдрэмжийг илэрхийлсэн уг бүтээл хуучрын хөг аялгуунд гайхалтай зохицож байсан юм. Сувдан нулимс, зөөлөн үнсэлт, цэцэг дэлбээлэх агшин, борооны дусал цонх даган урсахуй...

Тэрхүү гайхамшигт айзам хэмнэлд танхим тэр аяараа илбэдүүлсэн мэт автсан байлаа. Үзэгчдийг “In a sentimental mood”-ийн сэтгэдлээсээ салж амжаагүй байхад Норве гийн “Стэй нер Ракнес” дөрвөл тоглолтын халааг авав. “Morning song” хэмээх бүтээлээрээ тэд жааз үдшийг үргэлжлүүллээ. Тоглол тын оргил хэсэг нь тус хамтла гийнхны үзүүлсэн импровизаци байсан юм. Тухайн үеийн сэтгэгдэл, уур амьсгалаас төрсөн мэдрэмжээрээ хөгжимчин шинэ бүтээл зохион тоглодог.

Тэгвэл энэ оройн үзэгчид хүрмээ тайлан, ханцуй шамлан бүтээл рүүгээ “шумбан орсон” Стайнер Ракнес хамтлагийн ахин хэзээ ч давтагдашгүй, цор ганц удаа тоглогдсон бүтээлийг сонссон азтан боллоо. Европын жааз хөгжимчдийг танхим халуун алга ташилтаар үдэхэд, тайзан дээр “Арга билэг” хамтлагийнхан морин хуураа барьсаар гарч ирэв. Морин хийл, төгөлдөр хуур, саксафон, флэйт, бүрээ зэрэг хөгжим нийлж жаазыг бүтээдэг. Харин “Арга билэг” хамтлаг энэхүү тогтсон ойл голтыг эвдэж, үндэсний хөгжмөөр жааз тоглож буй. Тэд “Дэв” киноны хөгж мийг тоглосон. Түүнчлэн Ардын жүжигчин Б.Зангадын “Жаргаах зүрхэн” дууг морин хуур, ятгын эгшигтэй хослуулан сонордуулсан юм.

Тоглолтын төгсг өл хэсэгт орон орны хөгжимчид хамтран монголчуудад нэгэн бэлэг барилаа. З.Хангал агсны зохиол “Аяны шувууд” хэмээх аялгуу төгс бүтээлийг тэд жааз хэлбэрээр тоглосон нь монголчуудын хувьд нандин бэлэг болсон юм. “Их талын жааз” наадмын гала тоглолтыг Норвегийн “Скайди” хамтлаг жаргаалаа. Морин хийлч залуу, дуучин эмэгтэй хоёрын хослол болсон уг хамтлаг ардын дууг жаазтай хослуулдаг. Скандинавын орны мөнх цаст сүрлэг уулс, эртний домог туульс, хүн ардын аж байдлын талаар дуулдаг Норвеги ардын дуу бөөгийн дуудлагаас үүсэлтэй.

Монголын “их талд” тав хоног үргэлжилсэн жааз хөгжмийн наадам ийн өндөрлөсөн юм. Жаазын эх орон гэгдэх Америкийн уран бүтээлчид, Европ жаазын төлөөлөгчид, хоёрхон утаст морин хуураар жааз хөгжмийг хүртэл тоглодог монгол хөгж и м ч и д хамтран, мартагдашгүй үдшүү дийг бэлэглэж чадсан билээ.

Монголын жааз хөгжим сонирхогчид улам нэмэгдэж, дараа дараачийн жилийн тоглолтууд хамгийн том концертын танхимд болох болтугай. Магадгүй миний анх төсөөлж байснаар, эх орны маань уудам талд зассан сүрлэг тайзан дээр дэлхийн жааз хөгжимчид цуглах өдөр ирэх ч юм бил үү.

Б.Эгшиглэн



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)