Талбайн сүлд модны гэрэл асаах ёслол маргааш болно

Маргааш буюу 12 дугаар сарын 15-ны 18:30 цагт Сүхбаатарын талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болно.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсэг байгуулагдан сүлд модоо засаж дууслаа.

22 метр өндөртэй сүлд модны гэрлийг асаах ёслолын үеэр Нийслэлийн удирдлагууд, ажилтан болон албан хаагчид, урлаг соёлын одод, нийгмийн салбар салбарын нэр хүндтэй төлөөллүүд уригдан оролцоно. Мөн өвлийн өвгөн, цасан охид, үлгэрийн баатрууд, циркийн жүжигчид болон хамтлаг дуучид төв талбайд ирж цугласан иргэддээ тоглолтоо толилуулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)