Тайлагдашгүй нисдэг биет

 ОХУ-ын Эрхүү мужийн Осинскийн Барахал сууринд нисдэг таваг үзэгджээ. Нутгийн оршин суугчид тэнгэрт дуу чимээтэй гэрэлтсэн биет нисэхийг хараад онцгой байдлын албанд мэдэгджээ. Дуудлага хүлээн авсан албаныхан тэр даруй бүх бололцоогоо дайчлан ажилласан ч нисдэг биетийн учрыг тайлж чадаагүй аж.

Мөн Өвөр Монголын “Hot-Hot” нисэх онгоцны буудлын камерт нисдэг биет бичигдсэн тухай энэ оны гуравдугаар сарын 1-нд allnews вэб сайт мэдээлсэн юм. Хятадын баруун хэсэгт Ханчжоу хотын Сяошань онгоцны буудлын нислэгийн зурваст үл мэдэгдэх нисдэг биет илэрсний улмаас тус буудлынхан аюулгүй байдлын үүднээс цагийн турш нислэгээ хойшлуулсан тухай өнгөрсөн оны тавдугаар сард Синхуа агентлаг мэдээлж байсан билээ.

Дэлхийн олон орны нисэх буудлын зурваст нисдэг таваг үзэгдсэн талаар мэдээлсэн байдаг. Гэвч энэ тайлагдашгүй биетийг одоогоор аль ч улс олоогүй, нууцыг нь тайлж чадаагүй нь хэвээр байна.

М. ЭРДЭНЭДЭЛГЭР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)