Тайвань ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн Азийн анхны улс болжээ


Тайванийн парламент ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталснаар Азидаа уг хуулийг батласан  анхны улс болжээ. Өмнө нь тус улсын Үндсэн хуулийн цэцээс ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан ба уг шийдвэрийг хоёр жилийн хугацаанд багтаж хуульчлах үүрэг авсан аж. Парламентын уг шийдвэр нь Олон улсын бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах өдөртэй давхцёан бөгөөд олон мянган лесби, гомо, трансжендер хүмүүс эрхийнхээ төлөө жагсаж, парламентын байрны гадна хуран цугларчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)