Тайванийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

Өнгөрсөн бямба гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин буюу Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Циан Ин Вен ялалт байгуулсан билээ. Тэгвэл үүний дараа Тайванийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа мэдэгдлээ. 

Хуулиараа Цай Ин Вен ирэх тавдугаар сарын 20-нд ажлаа хүлээж авах ёстой боловч засгийн газар ийм шийдвэр гаргаснаар тэрээр дөрвөн сарын турш засгийн газаргүй болох улс төрийн тогтворгүй байдлын асуудал тулгараад байна. 

Эрх баригч Куоминтаны нам ялагдсан нь тус намын ерөнхий сайд Мао Чи-куог ийм алхам хийхэд хүргэсэн бололтой. Халаагаа өгөх гэж буй ерөнхийлөгч Ма Ин Жүн ерөнхий сайдыг томилох бүрэн эрхтэй , энэ талаар Цай Ин Вентэй зөвлөлдөх гэсэн боловч одоогоор түүний хууль ёсны эрх үүсээгүй хэмээн татгалзжээ. 

Өчигдөр ерөнхий сайд Мао Чи-Куог засгийн газрын ээлжит бус хуралдаан хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулалгүй гарч явжээ. Харин бичгээр мэдэгдэл үлдээсэн нь “Ард түмний хүсэл сонирхол өнгөрсөн сонгуулиар батлагдлаа. Үүнийг хүндэтгэн, дараагийн засгийн газрыг асуудлуудаа эхнээс нь гартаа авах боломжоор хангах үүднээс би ерөнхийлөгчид огцрох хүсэлтээ хүргүүлж, танхимаа тарааж байна” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)