Таеквондогийн ААШТ-ээс манайхан хоёр хүрэл медаль хүртлээ

таэквандо

Таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иорданы Амман хотод болж байна. Тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсон бөгөөд залуучуудын ангиллын -45 кг-ын жинд Э.Эхо хүрэл медаль хүртжээ. Өсвөр үеийн ангилалд Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ багийн тамирчин, БНСУ-ын “Пүнсен таеквондо” дунд сургуулийн сурагч, олон улсын хэмжээний мастер Түмэнжаргалын Энхжин -49 кг-ын жинд өрсөлдөж хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай өсвөр үе, залуучууд хоёр хүрэл медальтай тэмцээнийг үргэлжлүүлж, охидын -47 кг-ын жинд Н.Ундрам, хөвгүүдийн -53 кг-д Б.Учрал нар тулалдах юм.

Ази тивийн аваргын хүрэл медальт тамирчнн Т.Энхжингийн хувьд БНСУ-д таеквондогийн төрөлжсөн сургалттай дунд сургуульд бэлтгэлээ базаадаг бөгөөд тус улсад жил гаруй сурч буй ирээдүйтэй тулаанч юм. Тэрбээр удахгүй Узбекистаны Ташкент хотод болох өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорих юм. Т.Энхжин эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Иракийн тамирчныг онооны илт давуугаар буулган авсан байна.

Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)