Тагнуулын хоёр ажилтныг Б.Хурцтай хамт хорьжээ

Авлигатай тэмцэх газрын дэд, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдаар томилогдохоор болсон хошууч генерал Б.Хурцыг цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулж, улмаар 15 хоног цагдан хориод буй. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй үйлдэлд хошууч генералыг холбогдуулан МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа. Түүнтэй хамтарсан байж болзошгүй үндэслэлээр нэг бус хүнийг ажлын хэсгийнхэн хорьсон сурагтай. 

Эх сурвалжуудын мэдээлснээр тагнуулын ажилтан Мөнхгал, Баяраа гэх хоёр хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан гэнэ. Гэхдээ цагдаа, прокурорынхон үүнийг ихэд нууцалж байна. Тэднийг үргэлжлүүлэн хорих хангалттай үндэслэл байгаа хэмээн прокурорын байгууллагаас саналаа шүүхэд хүргүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)