Тагнуулын байгууллагын генералуудын түүхийг номд мөнхөлжээ

Тагнуулын байгууллагын 98, Чөлөөлөх дайны ялалтын 75, Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 76 жилийн ойг тохиолдуулан ТЕГ-ын Тусгай архивынхан тус байгууллагаас төрсөн генералуудын намтар түүх, гэрэл зураг бүхий “Тагнуулын байгууллагын генералууд /1944-2019/” цомог бүтээн, хэвлэжээ.

Энэ бүтээлд Монгол Улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд зүтгэж ирсэн тагнуулын байгууллага, түүний эгнээнээс төрөн гарсан 31 генералын амьдрал, түүхийн торгон агшныг буулгасан ховор сонин баримт, гэрэл зургийг багтаасан байна. Түүнчлэн уг номд Монголын тагнуулын түүхийн судалгааг нэмж баяжуулахын сацуу төрийн цэргийн байгууллын тогтолцоонд тагнуулын байгууллага, түүний эгнээнээс төрсөн генералууд хэрхэн манлайлж, хөдөлмөрлөж байсан түүхийг өгүүлсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)