Тагнуулын ажилтанд халдсан Р.Глымханыг шүүнэ

Баян-Өлгий аймгийн иргэн Р.Глымханыг тагнуулын байгууллагынхан хууль бусаар тусгай ажиллагаа явуулж баривчилсан гэх дуулиан өнгөрсөн зургадугаар сард дэгдэж байсан. Түүнд холбогдох хэргийг Баян-Өлгий аймгийн шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг тус аймгийн тагнуулын хэлтсийн дарга Ю.Болдбаатарыг зодож гэмтээсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэрбээр хууль бус наймааны хэрэгт холбогдон Шинжаан-Уйгар руу хил давах гэж байхад нь тус аймгийн тагнуулын хэлтсийнхэн саатуулсан бөгөөд хил давуулан хууль бус наймаа хийдэг, улсын хил зөрчсөн гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцсон.

Гэвч мөрдөн байцаалтын шатанд хил зөрчсөн, хил давуулан хууль бус наймаа хийсэн гэх үйлдэл нь тогтоогдоогүйгээс хэрэгсэхгүй болгожээ.

Г.АРИВЖИХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)