Тагнуулын ажиллагаа явуулсан иргэдэд 13 жилийн ял оногдууллаа

Монголд тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан Тайванийн иргэн болон түүнд хоёр жил гаруй мэдээлэл өгсөн тусгай албаны ажилтнуудыг өнгөрөгч арванхоёрдугаар сард “Голомт” хотхоноос баривчилж байсан билээ. Тэгвэл эдгээр иргэдтэй холбоотой хэргийг шүүхээр эцэслэжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 22-ны өдөр болж, гадаадын иргэн “В”-д 13 жилийн хорих ял. Мөн гадны иргэнд улсын нууц задруулсан нь тогтоогдсон Монгол Улсын иргэн “А”-д 13 жил гурван cap, “М”-д 13 жилийн хорих ял оногдуулжээ. Эдгээр иргэдийг  хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гарсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)