Тав хүртэлх насныхны эндэгдэл сарын дотор 20 хувиар нэмэгдлээ

Сүүлийн жилүүдэд амьсгалын тогтолцооны эмгэг тав хүртэлх насныхны өвчлөх гол шалтгаан болж буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмхэтгэн гаргадаг статистикт онцолжээ. 2018 онд амьсгалын замын өвчин туссан гурван хүүхэд тутмын нэг нь уушгины хатгалгаа, таван хүүхэд тутмын нэг нь гуурсан хоолойн багтраатай болж өвчин нь хүндэрсэн бол томуу, томуу төст өвчин 10-т нэг тохиолджээ.

Улсын хэмжээнд А хүрээний H1N1 вирус газар авч, эмнэлэгт хэвтэгсдийн тоо эрс нэмэгдэн, амбулаторийн нийт үзлэгийн найм орчим хувийг эзэлж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тав хүртэлх насны 121 хүүхэд эндсэн нь өмнөх сараасаа 20 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүнд амьсгалын замын өвчин голлон нөлөөлжээ. 

Тодруулбал, тав хүртэлх насныхны эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын тогтолцооны өвчин аж. Хоёрт, мэдрэлийн гаралтай эмгэг, гуравт, жирэмсэн үед үүссэн эмгэг, удаахад нь төрөлхийн гажиг, гэмтэл, хордлого орж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)