Таван шайб оруулсан хоккейчний ачаар 1 сая доллароор баяжжээ

Шайбтай хоккейн дэлхийн хамгийн том лиг Үндэсний хоккейн лигийн “Виннипег Жетс” багийн тоглогч Патрик Лайне өрсөлдөгч “Сент Луис Блюз” клубийн хаалганд таван гоол оруулжээ. Түүний энэхүү амжилтын үр дүнд нэгэн хөгжөөн дэмжигч нэг сая доллароороор баяжжээ.

“Виннипег Жетс” багийг дэмжигч Кристофер Хэйли Sobeys хэмээх дэлгүүрийн нэрэмжит тэмцээнд сонгогдон оролцсон бөгөөд тэмцээний дүрэм ёсоор “Ванкувер Кэннакс”, “Калгари Флеймс”, “Эдмонтон Ойлерс” эсвэл “Виннипег” багуудын аль нэг тоглогч ирэх тоглолтод таван гоол оруулвал Sobeys дэлгүүр өөрийн нэрийн өмнөөс нэг сая долларыг 20 жилийн хугацаанд Хэйлид олгохоо амалсан байна.

Гэтэл “Виннипег Жетс” баг “Сент-Луис Блюз”-ыг 8:4-өөр бут ниргэсэн бөгөөд найман шайбын тавыг нь Финландын довтлогч Патрик Лайне оруулжээ. Нэг тоглолтод таван шайб оруулсан хамгийн сүүлийн амжилтыг Юхан Франзен эзэмшиж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)