Таван сарын нэгнээс гурвалжингийн гүүрийг хаана

Гурвалжингийн гүүрийг энэ зун хааж их засварт оруулахаар болжээ. 1989 онд ашиглалтад оруулснаас хойш гүүрний үндсэн хийц, хэсгүүдэд ямар нэгэн засвар хийлгүй өнөөдрийг хүрчээ. Их засвар хийх ажлыг 2007 онд нийслэлийн төсвөөр гүйцэтгэхээр тендер зарлаж, “Аваргас” ХХК ялсан боловч үүрэгт хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй учир гэрээг цуцалж дахин тендер зарласан. Нийслэлийн автозамын газраас тендерт ялсан “Эйч Кей Би интернэшнл Холдинг” ХХК-иар Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр их засварын ажлыг гүйцэтгүүлэхээр болсон байна. Нийслэлийн автозамын газраас ирүүлсэн тооцоогоор бол гүүрийн их засварын ажлын хэвийн ажиллагааг хангах үүднээс тус гүүрээр дамжих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25 хүртэл хаах шаардлагатай ажээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)