Таван сартай жирэмсэн ч улсынхаа аваргад хурд сорьсон гүйгч шуугиан тарив

Энэ жил 31 настай, Дохад болсон ДАШТ-ээс долоон жилийн өмнө хүрэл медаль хүртэж байсан АНУ-ын гүйгч Алисиа Монтаньо гурван жилийн өмнө анхны хүүхдээ тээж байхдаа буюу найман сартай бие давхар байхдаа улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцож, бүхнийг гайхшруулсан түүхтэй. 2014 оны долдугаар сард тэмцээнд оролцсоныхоо дараа 2014 оны наймдугаар сарын 15-нд Линни Дори Монтанагаа төрүүлсэн юм. Тэрбээр 800 метрийн замыг 2:32.13 минутад туулж, хамгийн сүүлийн байрт орсон ч эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг үзүүлсэндээ ихэд баярласан гэнэ.

Тэгвэл Монтаньо өдгөө хоёр дахь хүүхдээ тээж буй. Хэдийнэ таван сартай бие давхар болсон, удахгүй дахин ээж болохоор бэлтгэлдээ гарсан ч спортоо орхисонгүй. Таван сартай жирэмсэн ч өмнөх амжилтаасаа 11 секундээр илүү гүйсэн түүний зорилго нь эмэгтэй тамирчид бие давхар болсон ч амжилт гаргах боломжтой гэдгийг харуулах байжээ.

Тэрбээр УАШТ-дээ хамгийн сүүлийн байрт орсон тул ирэх жилийн ДАШТ-д оролцох боломжгүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)