Таван минутанд 20 автомашин ариутгах хүчин чадал бүхий төхөөрөмж бүтээлээ

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Г.Маналжав, Шуурхай авто машины жолооч  ахлагч Б.Балдандорж нар ариутгалын төхөөрөмжийг хийлээ.

Ариутгагч төхөөрөмж  нь таван минутанд 20 автомашин ариутгах хүчин чадалтай. Мөн  автомашиныг  хоёр хажуу тал, дээд доод, араас нь  мананцар үүсгэгч хошуугаар  шүршин ариутгах зориулалтай юм.

Ингэснээр дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг ариутгах боломжтой боллоо.

3-1.jpg


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)