Таван компани IPO хийнэ

Хэд хэдэн компани 2018 онд хөрөнгийн зах зээлд хөл тавьж, хувьцаагаа олон нийтэд арилжихаар бэлтгэж байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан дуулгав. Тухайлбал, “Монгол базальт”, “ЛэндМН” компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд худалдахаар холбогдох бичиг баримтаа Санхүүгийн зохицуулах хороогоор хянуулж байгаа аж. Тэгвэл “Ариг сувд”, “Минжин сор”, “Атмор” компани Монголын үнэт цаасны биржээр дамжуулан хувьцаагаа худалдахаар болжээ.

Монголын үнэт цаасны биржийн ТУЗ-ийн гишүүн, зөвлөх Ж.Эрдэнэбат “Манай бирж жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьцааг олон нийтэд арилжих бодлого баримтлан ажиллаж байгаа” хэмээн ярьсан юм. “Монгол базальт” компани Санхүүгийн зохицуулах хороонд өнгөрсөн онд хувьцаагаа олон нийтэд худалдах хүсэлт гаргаж, бичиг баримтаа хүргүүлсэн. Тус хорооноос өдийг хүртэл зөвшөөрөл олгоогүй байгааг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд “Нэгж хувьцааны ханшаа хэт өндөр тогтоосноос шалтгаалсан” хэмээн таамаглаж буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)