Таван жил түрээслээд орон сууцтай болох боломжтой

Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах тухай журмын төслийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)- ын тэргүүлэгчид өчигдөр хэлэлцэн, баталлаа. Энэ үеэр журмын нэршлийг оновчтой болгох үүднээс Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах тухай болгон өөрчиллөө. Түрээсийн орон сууцад залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн албан хаагч зэрэг зорилтот найман бүлгийн иргэдийг хамруулахаар уг журамд тусгав. 

Ингэхдээ орон сууцны нэг ам метр талбайг 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэх аж. Харин түрээслээд өмчлөх иргэд тав хүртэлх жилийн хугацаанд өөрийн болгох боломжтой юм байна. Иргэд түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтээ “Нийслэлийн орон сууцны корпорац” компанийн цахим мэдээллийн санд өгөх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах аж. Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг хамруулж буй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)