“Тавантолгой” 52.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Тавантолгойн ордоос коксжих нүүрс олборлогч “Тавантолгой” хувьцаат компанийнхан өнгөрсөн оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа нийтэд мэдээллээ. Тус компани өнгөрсөн жил 226.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Ингэснээр 52.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 

Энэ нь нэгж хувьцаанд 998.7 төгрөгийн ашиг олсон гэсэн үг юм. Санхүүгийн үзүүлэлтийг нь 2017 оныхтой харьцуулбал борлуулалтын орлого нь 47, цэвэр ашиг нь 62.7 хувиар буурчээ. “Тавантолгой” компаниас хууль бусаар нүүрс олборлож борлуулсан гэсэн үндэслэлээр өнгөрсөн жил үйл ажиллагааг нь хоёр сар орчим хугацаанд зогсоосон. 

Ашигт ажиллагаа нь буурахад энэ шийдвэр нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байгаа. Тэгвэл тус компанийн өнгөрсөн жилийн цэвэр ашгийн хэмжээ 2016 оныхтой ойролцоо байгаа аж. Тухайн жилийн ашгаасаа “Тавантолгой”-нхон нэгж хувьцаанд 872 төгрөгийн ногдол ашиг тарааж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)