“Тавантолгой цахилгаан станц”-ын гэрээг хэлэлцлээ

Монгол Улсын сайд М.Энхсайханы ахалсан ажлын хэсгээс боловсруулсан “Тавантолгой цахилгаан станц” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зарим зүйл, заалтыг тодотгон, хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахад бэлтгэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

Тус төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы “Марубени” корпорац шалгарсан ба төслийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар юм. Үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас татах зээлийн эх үүсвэр байхаар тооцжээ.

Тавантолгойн цахилгаан станц нь 450 мВт-ын хүчин чадалтай, үндсэн худалдан авагч нь Оюутолгой байх бөгөөд Оюутолгой, түүний толгой компаниуд тус станцаас эрчим хүчийг худалдан авах баталгаа өгч байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)