“Тавантолгой” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт ГАЛ ГАРЧЭЭ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Тавантолгой” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн 2 дугаар шугамын 2 дугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 30-ны өдрийн 19.15 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19.25 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тус хэсэгт байсан гурван тонн шахмал түлш шатсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)