Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дээд бүтцийг угсрах ажил энэ сарын 20-нд эхэлжээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 4.5 километр замын дээд бүтцийг 2019 онд угсарсан бол энэ жилийн төлөвлөгөөний дагуу ажлыг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр эхлүүлсэн байна.

УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын дөрвөн бригад Зүүнбаян багийн хэсгээс эхлэн эхний өдөр 1500 метр замыг бариад байна гэж Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)