Тавалдайд 56 биш 88.7 мГв хүчин чадалтай УЦС барихаар болжээ

Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 40-өөд километр зайтай орших Тавалдай (Ногооннуур сумны нутаг) хэмээх хавцал дундуур урсан өнгөрөх Ховд гол дээр Турк улсын “ZТМ” компани УЦС барихаар болсон. Уг станцыг анх 56 мегаватт цахилгаан үйлдвэрлэнэ гэж тооцсон ч ТЭЗҮ хийсний дараа хүчин чадлыг нь 88.7 мегаватт болгон нэмжээ. 160 сая орчим доллараар барина гэсэн анхны тооцоо нь ч үүнийг дагаад 248 сая ам. доллар болж өссөн байна. Тус компани УЦС байгуулах ажлыг Монгол Улсын Концессын тухай хуулийн дагуу  барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр  гүйцэтгэх сонирхолтой байгаа. Манай улсын Засгийн газар үүнийг зөвшөөрч, концессын гэрээ байгуулбал “ZТМ” усан цахилгаан станцыг өөрийнхөө хөрөнгөөр барьж, 30 жил ашиглаад Монгол Улсад хүлээлгэн өгөх юм. Ашиглах хугацаандаа зардлаа бүрэн нөхөж, чамгүй ашиг олно гэж “ZТМ” компанийнхан тооцож буй аж. Тус компани ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан, одоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх дутуу байгаа аж. Дашрамд дурдахад, эднийх Монгол орны усан цахилгаан станцын хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа гэнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)