С.Эрдэнэ: Гадаадаас халдвартай иргэдийг авчирсан нь хариуцлагагүй алхам

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ гадаадаас иргэдээ авчирсан Засгийн газрын бодлогыг шүүмжилж, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Коронавирусийн аюулыг гадаадаас авчирч байгаад харамсаж байна. Хэдийгээр иргэдээ өвчний голомтоос авчрах нь зөв ч гэлээ гурван сая иргэний аюулгүй байдлыг хангах нь Засгийн газрын үүрэг. Манай улс коронавирусийг нэг алдвал барьж дийлэхгүй.

Мөн халдвараас сэргийлж, иргэдээ хамгаалах нэрээр эрсдэл хийж байгаад харамсаж байна. Ардчилсан нам үүнийг хариуцлагагүй алхам гэж үзэж байна. Хаа хаанаа хариуцлагатай ажилламаар байна” хэмээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (41)