С.Эрдэнэ Ардчилсан намын залуусыг цагдаад өгчээ

Сүүлийн гурван сард Ардчилсан намын залуу гишүүд тус намын удирдлагуудыг огцрохыг шаардан мэдээлэл хийж байсан билээ. Тэгвэл тус намын дарга С.Эрдэнэ өөрийг нь гүтгэсэн, нэр төрд нь халдсан гэх шалтгаанаар П.Галиндэв тэргүүтэй АН-ын залуу гишүүдийг цагдаад өгчээ.

Энэ талаар П.Галиндэв ярихдаа "Ардчилсан нам үнэн үг хэлсэн хүмүүсээ намаасаа хөөдөг эсвэл цагдаад өгдөг нам болж хувирлаа. Ардчилсан намд болохгүй бүтэхгүй зүйлс маш олон болсон. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат мэтийн хүмүүс АН-ыг МАНАН бүлэглэлийг хамгаалах хэрэгсэл болгож байна. Дээрээс нь УИХ дахь АН-ыг бүлэггүй болгосон зэрэг маш олон үндэслэлээр бид С.Эрдэнийг огцор гэж сүүлийн гурван сар тэмцсэн.

Тэр хүн Капитал банкны асуудалд холбогдож намын нэр хүнд унагаасан нь бодит зүйл. Түүнтэй холбоотой хулгай дээрмүүд өнөөдөр олон нийтийн хэрэгслээр байнга явж байгаа. Өнөөдөр Ардчилсан намын байр хүртэл хүүхдийн паркийн газраас дээрэмдсэн газарт байрлаж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)