С.Эрдэнэ: АН-ын даргад нэр дэвших хүмүүсийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга асан С.Эрдэнэ хэлэхдээ "Найм дахь удаагийн сонгуулиар сонгогдсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ сонгуулийн будлиан дуусаагүй. Ардчилсан нам бусад намуудтай хамт үүнийг шалгуулахаар ажиллаж байна. Өнөөдөр Ардчилсан нам Үндсэн эрхийнхээ хүрээнд намын их хурлыг хуралдуулах ёстой. 

Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн албан ёсны тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор дарааагийн нөхцөл байдал бол шинэ намын даргыг сонгох, шинэ намын даргын дотоод сунгааг явуулах ёстой байна. АН-ын даргад нэр дэвших хүмүүсийн бүртгэл өнөөдөр эхэлнэ. Бүртгэл энэ сарын 6-8-ны хооронд болох юм" гэж хэлэв.

Мөн Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргахаар зохион байгуулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)