С.Чинзориг: Засгийн газраас ААН болон ажилтныг НДШ-ээс чөлөөлөх журмыг баталлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
танилцуулж байна. 

Тэрбээр "УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, орлогыг нэмэх чиглэлээр тогтоол гарсан. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэгтэй холбоотой хуулийг гаргасан. Гурван сарын хугацаатай ажилчдад 200 мянган төгрөг өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх журмыг баталлаа. 

Дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөр болсон. Үүнд ямар байгууллага хамаарах вэ?

  1. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН, хамаарна. 2.төрийн бус байгууллага үүнд хамаарна.
  2. Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна.
  3. Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна.




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)