С.Цэрэндаш: 1,072 ногдол ашгийг иргэдэд тараах бэлтгэл ажил явагдаж байна

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр 1,072 хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах талаар СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш мэдээлэл өглөө.

Тэрбээр "Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашиг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулж тараагдана.Тиймээс ҮЦТХТ ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм. Эхний ээлжид үнэт цаасны данс нээлгэсэн иргэдэд ногдол ашгийг нь тараана. 

Нэг сая гаруй иргэдийн дансыг банктай тулган, баталгаажуулалт хийгээд ногдол ашиг тараахад бэлэн болсон. Цаана нь үлдсэн иргэдийн ногдол ашгийг Е-баримт авдаг дансаар нь, 0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг хадгаламжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна" гэлээ.

Харин СЗХ-ны ажлын албаны дарга Т.Жамбаажамц хэлэхдээ ""Эрдэнэс Таван толгой" ХК нь 178 тэрбум төгрөгийн ноогдол ашиг хуваарилна. Үнэт цаас олгогч компаны ТУЗ-ын шийдвэр гарсан. Үнэт цаасны нэгдсэн хадгаламжийн төвтэй гэрээ хийгдсэн байгаа. "Эрдэнэс таван толгой" ХК-наас одоогоор 100 гаруй тэрбум төгрөгийн төлбөрөө Сангийн яам дахь холбогдох данс руу шилжүүлсэн гэж ойлгож байна. Тус компаниас үлдсэн төлбөрийг шилжүүлснээр 1,072 хувьцааны ногдол ашиг иргэдэд тараагдах үйл явц эхэлнэ" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)