С.Сэргэлэн: Мянга гаруй жил хэрэглэж ирсэн Хүн бичгээ Уйгур бичгээр сольсон байжээ

“Сэргэлэн интернэйшнл экспедишн” төрийн бус байгууллагаас Хүн хэл бичиг судлалын II төслийн хүрээнд Культегины бичээсийг бүрэн тайлсан талаар мэдээлэл хийлээ.

Тус төрийн бус байгууллагаас мянга гаруй жил хэрэглэсэн, мянган жилийн өмнө Уйгур бичгээр сольсон Культегинд зориулсан хадан бичээсийг бүрэн тайлж, сургалт хийжээ.

ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн "Орхоны хөндий дахь бага бичээс нь Билгэ хааны захиас юм. Энэ нь 13 хэсгээс бүрдэж буй. Хаданд сийлэгдсэн бүх үгсийг бид тайлж уншиж, тайлбарласан байгаа. Бид мянга гаруй жил хэрэглэж ирсэн хэрэглэж ирсэн Хүн бичгээ Уйгур бичгээр сольсон байжээ. 730 жилийн өмнө Уйгурын нэг хотын худаг дотроос олдсон чулуун дээр сийлсэн Хүн бичээсийг Мөнх хаан уншиж чадаж байгаагүй. Иймд Киданаас эрдэмтэн авчирч ханз бичгээр бичсэн бичгийг уншсан байдаг. 

Тэгэхээр энэ бичиг огт монголчуудынх биш, Түрэгүүдийнх гэж ярьдаг нь бодит байдал дээрээ тийм биш юм байна. Энэ бол бидний бичиг юм байна. Уйгур бичиг бол Хүн бичгээсээ илүү дэвшилтэт гийгүүлэгч, эгшиг хосолсон утгатай" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)