С.Көрри: “Уорриорз”-ыг тоохгүй байгаад баярлалаа

“Голден стэйт уорриорз” багийг аваргалах боломжтой өрсөлдөгчдийн тооноос хассан нь багийн лидер, холбон тоглогч С.Көррид таалагдаж байгаа гэнэ. “Уорриорз сул баг болсон гэсэн яриаг би маш их сонсож байна. Тэр байтугай биднийг дахин хэзээ ч аварга болохгүй гэж ярьж байгаа. Гэхдээ энэ бүхэн надад таалагдаж байна. Бидэнд мөн надад ч гэсэн улам сайн тоглох, тэдний буруу байсныг харуулах өдөөлт хэрэгтэй. Аваргууд байсан учраас өнгөрсөн улиралд бидэнд эрсдэл гэхээр зүйл байгаагүй. Бүгд л биднийг “агнахыг” мөрөөдөж байлаа. Харин одоо бид анчид болж хувирсан гэдгийг бусад багт анхааруулъя” гэж С.Көрри ярьсан байна.

Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)