С.Зоригийн хэргийг шалгах Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонголоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн амь насанд халдсан хэргийг шалгах Түр хорооны даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд түр хорооны даргаар Ж.Батзандан гишүүнийг томилохоор болсныг дуулгалаа.

УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явуулахад 49 гишүүн оролцсоны 40 нь буюу 81.6 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонголоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)