С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан түр хороо байгуулах төсөл өргөн мэдүүллээ


Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар энэ оны гуравдугаар сард Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад албан бичиг ирүүлсэн. 

Ингэхдээ уг хэргийг шүүн таслах ажиллагаа олон улсын хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй гэж үзэж буйгаа илэрхийлэн, УИХ дэргэдээ хянан шалгах чиг үүрэг хэрэгжүүлэх шинэчилсэн хороог байгуулахыг уриалсан билээ. 

Улмаар Хууль зүйн байнгын хорооноос үүнийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Гэвч Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрт дурдсанчлан хянан шалгах чиг үүрэг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн хязгаарлагдмал нөхцөл үүсээд байгааг ажлын хэсгийн гишүүд удаа дараа хэлж ирсэн юм. 

Тиймээс гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар Түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл санаачилж, парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх хүсэлтэй буйгаа УИХ-ын даргад өнгөрөгч бямба гарагт уламжлав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)